Хичээлийн сэдэв: Загвар байгуулах
үе шат
Заах
анги: 9в
Зорилго:
Загвар байгуулах алхам дарааллыг ойлгон тэдгээрийг практикт ашиглах.
Зорилт:
·
Загвар
загварчлалын тухай ярилцах
·
Загвар
байгуулах алхам дарааллыг ойлгож, ашиглах
Хэрэглэгдэхүүн: Нэгж
хичээлийн хөтөлбөр, самбар, шохой, компьютер, үзүүлэн, цахим хэрэглэгдэхүүн
Арга зүй: Тайлбарлан
таниулах, харилцан ярилцах, мэдлэг бүтээлгэх арга
Хичээлийн
бүтэц:
№
|
Хичээлийн үе шат
|
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн санал (Б)
Сурагчийн хариулт (С)
|
v Анхаарах зүйл
|
|||||
1
|
Хичээл зохион байгуулах
(2 мин)
|
Б: Сурагчидтай мэндлэж, ирц бүртгэх
Багштай мэндлэж, хичээлд бэлтгэх
|
v Ангийн сурагчидыг хичээлд
идэвхитэй оролцохыг уриалах.
|
|||||
2
|
Өмнөх мэдлэг сэргээх үе
( 5 мин)
|
Бид амьдралдаа төрөл бүрийн загварыг ашигладаг. Тухайлбал:
ü Ямар нэг зүйлийн жижгэрүүлсэн
хувь (Онгоцны загвар, орон
сууцны загвар, дэлхийн бөмбөрцгийн загвар)
ü Шинээр бүтээн байгуулж буй
зүйлийн эх загвар Хувцасны загвар, машины загвар)
ü Үлгэр дуурайл болох хэв
маяг(фотомодел)
Загварчлал
нь ажиглалт, туршилтын хамтаар шинжлэх ухааны танин мэдэхүйн үндсэн аргуудын
нэг болж байдаг. Загварыг бүтээх үйл явцыг загварчлал гэнэ. Юмс үзэгдлийг
танин мэдэх тэдгээрийгт байгаа зүй тогтлыг илрүүлэх учир шалтгааныг нээн
харуулахын тулд объектуудыг судалдаг.
|
||||||
3
|
Өмнөх мэдлэг сэргээх
үе
( 5 мин)
|
Бүх зүйлийг нэгэн
зэрэг бүрэн төгс судалж мэдэх боломжгүй учир объектын шинж чанар тус бүрээр
нь салган авч үздэг. Шинжлэх ухааны хувьд загвар гэдэг нь түүн дээр хялбар
үйлдэл гүйцэтгэх, туршилт хийх боломжтой, судлаачийн сонирхож буй эх объектын
шинж чанар, үзүүүлэлтүүдийн ялган авч болохуйц, эх объектыг орлохоор
хялбаршуулсан дүрслэл юм.
Загварчлах явуын
бүтэц:
|
v Шинэ мэдээллийг анхааралтай ажиглаад тэмдэглэж авна.
Хичээлд идэвхитэй
оролцсон сурагчдад стандарт бус үнэлгээ өгнө.
|
|||||
4
|
Бататгах үе
(13 мин)
|
Даалгавар
№1
Дараах
объект болон түүний загвар хоёрын адил төсөөтэй байдал нь юунд оршиж байгааг
тайлбарлана уу?
a) Дээл, дээлний үлгэр загвар
b) Байшин, байшингийн план
зураг, биет загвар
c) Онгоц, цаасан онгоц
Даалгавар
№2
Арав
хоногийн хугацаанд өдөр бүр хэдэн сандал хийсэн нь мэддэгддэг байж. Тэгвэл
өдөрт дунджаар хэдэн сандал, бүгд нийлээд хэдэн сандал хийсан болохыг
тодорхойлно уу? Энэ бодлогын хүснэгтэн загвар ямар байх вэ?
|
||||||
5
|
Дүгнэлт
(6 мин)
|
Б. Өнөөдрийн хичээлээр ойлгосон зүйлийг дэвтэр дээр нь бичүүлж
нэгээс хоёр сурагч сонгон яриулна.
С. Ойлгосон зүйлээ дэвтэртээ бичиж бусад сурагчдад тайлбарлан
өгнө.
|
||||||
6
|
Гэрийн даалгавар
(2 мин)
|
Сурах бичгийн 10 хуудас дасгал 1,2 хийж ирээрэй.
|
No comments:
Post a Comment